top of page

ХАМТЫН ХҮЧ АМЖИЛТЫН ҮНДЭС

Бид үнэнч байдал, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг.

Үйлчилгээ

Бидний үзүүлж буй үйлчилгээ

Хоол үйлдвэрлэл, ресторан

Бид 2021 онд Улаанбаатар хотын нийтийн хоол үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарт хамгийн өндөр стандартыг тогтоохоор зорилгоо болгон анхны салбар болох “Wagyu Japanese Restaurant” ресторанаа нээсэн юм. Тус ресторан нь Япон улс төдийгүй дэлхийд алдартай өндөр зэрэглэлийн үхрийн мах болох Вагюүг үйлчлүүлэгчиддээ хүргэхээр Монгол улсад анх удаа нээгдсэн юм.

Автомашин, сэлбэг хэрэгсэлийн худалдаа

Манай байгууллагын дараах салбар автомашин худалдаа бөгөөд Япон улсаас Монгол улсад импортлон худалдаалдаг билээ. Бид өөрсдийн сонгон авсан автомашиныг худалдаалхаас гадна захиалагчдын хүсэлтийн дагуу өөрсдийн хэрэгцээ, шаардлагадан тохируулан  бүхийл төрлийн автомашиныг оруулж ирдэг. Мөн Монгол улсад ховор болон байдаггүй зэрэг бүх төрлийн сэлбэгийг захиалгын дагуу хэрэглэгчиддээ нийлүүлсээр байна.

Гадаад худалдаа, экспорт, импорт

Бид 2023 оноос Япон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн болох хүний биеийн нэмэлт бодис, витамин, биологийн идэвхит бүтээгдэхүүнүүдийг Монгол улсынхаа хэрэглэгчидэд нийлүүлэх зорилгоор гэрээ хэлэлцээр амжилттай явагдаж байгаа бөгөөд эхний ээлжийн татан авалт хийгдэж байна. Уг бүтээгдэхүүнүүд нь Япон улс болон дэлхийн бусад улсуудад маш эрэлттэй байдаг ба Монгол орны эрс тэс уур амьсгалд хүний бие организмд төгс зохицон үйлчлэх бөгөөд шилдэг бүтээгдэхүүнүүд юм.

Wagyu Japanese
Restaurant

Япон улс төдийгүй дэлхийд алдартай өндөр зэрэглэлийн үхрийн мах болох Вагюүг үйлчлүүлэгчиддээ хүргэхээр Монгол улсад анх удаа нээгдсэн юм.

Бидний тухай

Бидний тухай

Това Бридж ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд хоол үйлдвэрлэл, ресторан, авто машин ба түүний сэлбэг хэрэгсэл, эд ангийн худалдаа, гадаад экспорт, импорт зэрэг голлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.  

 

•Бүтээлч сэтгэлгээтэй, эерэг хандлагатай, сурч хөгжих тэмүүлэлтэй, ёс зүйтэй чадварлаг хамт олон

•Ажилтнуудын ур чадварыг тогтмол нэмэгдүүлж системтэй хөгжүүлж чадавхижуулах

•Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх

•Салбартаа тэргүүлэх хамт олон болох

Манай ресторан нь Япон улсын Миязаки мужаас Миязакигюү буюу хар үхрийн махыг албан ёсны эрхтэйгээр Монгол улсад импортлон үйлчлүүлэгчиддээ шууд хүргэдэг юм. “Wagyu Japanese Restaurant” ресторанаа Зайсангийн бүсэд нээсэн бөгөөд үйлчлүүлэгчидийн зорин ирэх дуртай газар болж чадсан юм. Манай ресторан нь өөрсдийн гэсэн онцлох өнгө аяс, хоолны цэс болон ялгарах шинж чанартай бөгөөд Вагюү махны эх орон арлын Япон улсад буй мэт орчинг бүрдүүлсэн юм.

Бид Монголын болон гадны зочид үйлчлүүлэгчиддээ Япон үндэстний хоолыг Монголд зооглох боломжийг олгож байгаадаа баяртай байдаг. Мөн Wagyu shop нэртэйгээр махны төрөлжсөн дэлгүүрээ нээн ажиллуулж байгаа бөгөөд нэрийн дэлгүүрээр дамжуулан Номин, Оргил, И-Март, Сансар зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр махаа борлуулахаар төлөвлөн, бэлтгэл ажил хангагдан дуусах шатандаа явж байна. Дан үхрийн мах төдийгүй Япон улсаас Виски болон Сакег нийлүүлэн борлуулдаг юм.

Бид үйлчилгээний төрлөө нэмж үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд Япон улсаас загас болон амьд цэцгийг нийлүүлэх гэрээ хийгээд байгаа бөгөөд удахгүй татан авах гэж байгаа. Ажилчид бол бидний үнэт зүйл буюу бахархал юм. Нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээний салбартаа шаргуй хөдөлмөрлөгч, өндөр ур чадвар бүхий мэргэжлийн ажилчдаар багаа бүрдүүлэн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай байгууллагын

Эрхэм зорилго

Бид үнэнч байдал, шударга өрсөлдөөнийг эрхэмлэдэг.

Алсын хараа

Бид өндөр чанар, найдвартай, тогтвортой үйлчилгээ, нийгмийн хариуцлага бүхий шилдэг хамт олон байж, сайхан ирээдүйг хамтдаа бүтээн байгуулна.

Үнэт зүйлс

•Хүн төвтэй- Чадварлаг ажилтан, үнэнч хэрэглэгч, найдвартай харилцагч

•Найрсаг харилцаа - Уур амьсгал, мэдрэмж, халамжлах үйлчилгээ

•Чанарыг эрхэмлэгч - Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй дүрэм журам стандарт

Хүний нөөц

Interested vacancy

Холбоо барих

bottom of page